Netflix, YouTube, HBO Max-тай хамааралгүй бие даасан бүтээгдэхүүн · An independent product, not affiliated with Netflix, Inc., YouTube, or HBO Max.
Netflix, YouTube, HBO Max-ыг монгол хадмалтай үз
Эх хадмалын яг доор AI + монгол орчуулагчдын бэлтгэсэн орчуулга зэрэг гарна. Англи, солонгос, япон, хятад болон бусад 20 хэлнээс — киногоо бүрэн ойлгож үзэхийн зэрэгцээ үзэж буй хэл тань дагаад сайжирна.
Картын мэдээлэл шаардлагагүй · Өдөрт 1 анги үнэгүй
Жишээ зураглал — дэлгэцийн зураг биш. Нэг үг «амлалт» таван хэлээр: хадмал дээр дарж хадгалах, ханз задлах, сэтгэлгээний зураг, ном унших, видео хичээл. Illustration only, not a screenshot.
Бүртгүүлэхээсээ өмнө хэрэглээд үз
Доорх долоон зүйл яг одоо, энэ хуудсан дээр ажиллана. Бүртгэл шаардахгүй.
Ойлгохгүй үг дээрээ дар
Netflix · YouTube · HBO Max — кино зогсоохгүй, толь нээхгүй.
, ?
Би чамд амласан шүү дээ, санаж байна уу?
Аль ч үг дээр дарАль ч үг дээр дарж утга, дуудлагыг нь ав
Жишээ зураглал — дэлгэцийн зураг биш. Illustration only, not a screenshot.
Дараагийн зургаа
Хичээл бүр богино кино
134 хичээлийн нэг — «Ногоон хаалгатай байшин» (A1), 12 кадраас эхний 4. Яриа нь мастер: өгүүлбэр солигдоход кадар солигдоно.
4 кадар · яриатайThere is an old house at the end of our road.
Манай замын төгсгөлд нэгэн хуучин байшин бий.
It was a farmhouse a hundred years ago.
Зуун жилийн өмнө энэ нь фермийн байшин байжээ.
Nina bought the house last spring.
Нина өнгөрсөн хавар энэ байшинг худалдаж авсан.
She wanted a garden, a greenhouse and a quiet road.
Тэр цэцэрлэг, хүлэмж, нам гүм зам хүсч байсан.
Хичээлийн 10 шинэ үг нэг «house»-оос ургана — 10 тусдаа үг цээжлэхийн оронд нэг үндэс + нэг задаргаа. Тод нь энэ хичээлийнх; зангилаа дарвал зураг, утга, дуудлага.
← хажуу тийш гүйлгэж бүх салааг үз →
Бүтэн хичээл: 12 кадар, дүрмийн тайлбар, дасгал — үзэх →. 5 хэлний 134 хичээл бүгд ийм.
Netflix · YouTube · HBO Max · 20 хэл — солонгос, япон, хятад ч дэмжинэ
Хэрхэн ашиглаж эхлэх вэ?
Техникийн ямар нэгэн тусгай мэдлэг шаардахгүйгээр ердөө 5 минутад тохируулах боломжтой.
- 01
Бүртгэл үүсгэх
Хос Хадмал системд имэйл, нууц үгээрээ энэ хуудсаар дамжуулан бүртгүүлнэ. Үүний дараа хөтөч дээрх өргөтгөлийн (extension) цонхыг нээж бүртгэлтэй мэдээллээрээ нэг удаа нэвтэрнэ.
Заавар үзэх
- Дээрх «Бүртгүүлэх» дээр дарж имэйл, нууц үгээ оруулна.
- Хөтчийн баруун дээд булан дахь өргөтгөлийн дүрс дээр дарна.
- Гарч ирсэн цонхонд ижил имэйл, нууц үгээ бичээд нэвтэрнэ — нэг л удаа.
⚠ Netflix-ийн нууц үгээ энд бүү оруулаарай — энэ бол манай сайтын тусдаа бүртгэл.
Бүтэн суулгах заавар → - 02
Өргөтгөл суулгах
Chrome, Brave эсвэл Edge хөтөч дээр «Chrome-д нэмэх» товчийг дарж хялбарханаар суулгана. Гараар тохируулах ямар нэгэн төвөгтэй алхам байхгүй. Анхаарах зүйл: одоогоор Safari, Firefox хөтөч болон гар утасны аппликейшн дэмжигдэхгүй байгаа болно.
Заавар үзэх
- «Chrome-д нэмэх» дээр дарахад Web Store нээгдэнэ — тэндээс «Add to Chrome» → «Өргөтгөл нэмэх».
- Хөтчийн пазл дүрс дээр дараад «Хос Хадмал»-ын хадах дүрс (pin)-ийг дарж ил гаргана.
- Ил гарсан дүрс дээрээ дарж бүртгэлээрээ нэвтэрнэ.
Хадахгүй бол өргөтгөл нуугдаж, дараа нь нэвтрэхэд төвөгтэй болно.
Бүтэн суулгах заавар → - 03
Контент үзэж эхлэх
Netflix, YouTube, HBO Max платформуудын аль нэг дээр хүссэн кино эсвэл контентоо нээгээд үндсэн хадмалын хэлийг — жишээ нь English — сонгоход л монгол орчуулга автоматаар доор нь гарч ирнэ.
Заавар үзэх
- Хадмалаа сурч буй хэл дээрээ асаана — орчуулга нь ТҮҮНЭЭС гардаг.
- Өргөтгөлийн цонхны «Эх хэл»-ээс сурч буй хэлээ гараар сонгоно.
- Үг дээр дарвал утга нь гарна; ☆-аар Дэвтэртээ хадгална.
«Автомат» нь шошгогүй трекийг англи гэж үздэг — солонгос, япон, хятад дээр гараар сонгоорой.
Бүтэн ашиглах заавар →
Үзэх эрхээ өөрөө эзэмшинэ: бид Netflix, YouTube, HBO Max-ийн үзэх эрх олгодоггүй — үзэж буй зүйл дээр тань монгол хадмал нэмдэг.
Үзсэн зүйл чинь хичээл болдог
Хэлний хэрэгслүүд тус тусдаа байвал ажил нэмдэг. Энд тав нь нэг гинжин хэлхээ — өнөөдөр дарсан үг маргаашийн давталт болно.
Нэг бүртгэл — арван нэгэн хэрэгсэл
Хадмал бол үүдний танхим. Цаад талд нь бүтэн систем байна.
Хүн засна — бүх үзэгчид хүрнэ
Хиймэл оюун ухаан болон хүний хүчин чармайлтыг хослуулсан ухаалаг систем. Орчуулагчийн баталгаажуулсан мөрийг хиймэл оюун ухаан дахин хэзээ ч дур мэдэн өөрчлөхгүй.
AI анхан шатны орчуулгыг бүтээнэ
Gemini + Claude системүүд нь өгүүлбэрийн нарийн утга агуулга, киноны жанр, тухайн нөхцөл байдлыг (контекст) сайтар тооцоолон монгол хэл рүү хоёр үе шаттайгаар буулгана.
Мэргэжлийн орчуулагчид нягтлан засварлана
Туршлагатай орчуулагчид хүний нэр, цол гуншин, нутгийн аялга болон ярианы хэллэгийг алдаагүй болгон сайжруулах ба гарсан засвар бүх үзэгчдэд шууд шинэчлэгдэж хүрдэг.
Та мэдээлнэ — бид засна
Хэрэв танд утга нь алдагдсан эсвэл ойлгомжгүй орчуулга таарвал хадмал дээр дарж «Алдаа мэдээлэх» товчийг дарахад л хангалттай.
Тав тух ба нэмэлт боломжууд
- Өөртөө тохируулах: хадмалын үсгийн хэмжээ болон байршлыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.
- Хурдан ажиллагаа: үзсэн анги автоматаар кэшлэгдэх тул дахин ороход ямар ч хүлээлтгүйгээр шууд гарна.
- Бодит орлого: та ч мөн чанартай орчуулга хийж орчуулагчаар ажиллаж орлого олох боломжтой.
Өөрт тохирох багцаа сонгоорой
Үнэгүй багц бүх хэрэгслийг турших боломжийг олгох ба өдрийн хязгаартай. Харин Pro багц нь тэр хязгаарлалтыг бүрэн арилгана.
Үнэгүй багц
- Өдрийн эрх: өдөрт 1 анги (УБ цагаар 08:00-д шинэчлэгдэнэ)
- Орчуулга: Pro-той яг ижил чанартай бүрэн монгол орчуулга
- Үг харах: өдөрт 100 шинэ үг — тольд орсон үгийг хязгааргүй
- Хадгалалт: 50 хүртэл үг
- Хэрэгслүүд: өдөрт 1 видео хичээл · 2 өгүүллэг · 10 ханз · 3 номын хуудас · 5 дүрмийн тайлбар
- Нэмэлт: толь бичиг, түвшин тогтоох сорил, давталт — хязгааргүй
Pro багц
2026 оны эцэс хүртэлх бүх сар — хэдэн сар ч байсан адилхан. 2027 оны 1 дүгээр сараас 25,000₮/сар · жилээр 150,000₮
- Хязгааргүй контент: хүссэн анги, цувралаа хязгааргүй үзнэ
- Бүрэн эрх: хичээл, өгүүллэг, ханз, дүрэм — өдрийн хаалга огт байхгүй
- Үг харах: өдөрт 500 шинэ үг
- Хязгааргүй хадгалалт: хүссэн хэмжээгээр үг хадгалж CSV / Anki файлаар татна
- Карьерын боломж: орчуулагч болох анкет илгээж платформоос орлого олно
Төлбөрийг QPay-ээр төлнө — QR код уншуулж төлмөгц таны Pro эрх шууд идэвхжинэ.
Хамгийн их асуудаг 4 зүйл
Ямар үйлчилгээн дээр ажилладаг вэ?
Netflix, YouTube, HBO Max. Гурвуулангийнх нь үзэх эрхийг та өөрөө эзэмшинэ — бид үзэх эрх өгдөггүй, үзэж буй зүйл дээр тань монгол хадмал л нэмж харуулдаг. Тэдгээрийн нууц үг, төлбөрийн мэдээлэлд огт хүрдэггүй.
Ямар хөтөч дээр ажилладаг вэ?
Chrome, Brave, Edge (Chromium суурьтай) дээр ажиллана. Гар утасны апп, Safari, Firefox одоогоор дэмжигдэхгүй. Толь, давталт, курс зэрэг вэб хэсэг нь утсан дээр ч ажиллана.
Сайтын бүртгэл extension-тэй яаж холбогддог вэ?
Энд бүртгүүлсэн хаяг, нууц үгээрээ extension-ий popup дээр нэг удаа нэвтэрнэ. Таны багц (Free/Pro) автоматаар танигдана — Pro идэвхжүүлбэл дахин нэвтрэх шаардлагагүй.
Төлбөрөө яаж төлөх вэ?
QPay-ээр. Pro хуудсан дээр QR код гарч ирнэ — банкны апп эсвэл wallet-аараа уншуулж төлмөгц Pro эрх тань шууд идэвхжинэ.
Өнөө орой л дуртай ангиа монгол хадмалтай үзэж эхэл
Бүртгүүлэх, суулгах хоёулаа нийлээд 5 минут ч болохгүй.
Картын мэдээлэл шаардлагагүй · Хүссэн үедээ болих боломжтой
