
Энэтхэг-америк кино зохиолч M. Night Shyamalan-ы найруулсан уран зєгнєлт, адал явдалт кино 2010 оны 7-р сарын 1-ний єдєр "The Last Airbender" нэртэйгээр Умард Америкийн кино театруудад нээлтээ хийжээ. Paramount Pictures-ын бvтээл дээрх кино нь 150 сая долларын хєрєнгєєр бvтсэн бєгєєд одоогоор ашиг орлогынхоо хэмжээгээр BoxOffice-ын жагсаалтын гуравт бичигдэж байгаа юм. Америкийн телевизийн Avatar: The Last Airbender хэмээх цуврал хvvхэлдэйн киноны эхний хэсгээс сэдэвлэн бvтээгдсэн энэ киноны гол баатар Aang-ын дvрийг америкийн жvжигчин Noah Ringer бvтээсэн байна.
Кинонд: Дэлхий ертєнц Газар, Тэнгэр, Гал, Ус гэсэн дєрвєн хаант улсад хуваагдаад байлаа. Гэтэл Гал vндэстнvvд бусад улсынхаа эсрэг зэрлэг балмад дайн єдєєх болно. Харгис хэрцгий энэ дайны сvvдрийг арилгах талаар ямар нэг итгэл найдвар огтхон ч vгvйгээр бvхэл бvтэн зуун жил єнгєрнє. Идэр залуу, эрэлхэг зоригт Aang єєрийгєє газар дээрх цорын ганц бурхны элч буюу Avatar гэдгийг олж мэдэх ба єєрт нь дэлхий дээрх дєрвєн vндэстнийг нэгтгэн удирдах их хvч нуугдаж байгааг илрvvлнэ. Aang дайны хєлд туйлдсан дэлхий ертєнцєє тэнцвэрт байдалд нь дахин оруулж, сэргээхээр Katara, Waterbender болон тvvний ах Sokka нартай хамтрах болно.