
"The Twilight" киноны 3-р бүлэг болох “Eclipse” буюу “Хиртэлт” Өргөө Синема “Summit entertainment” кино компанитай хамтран та бүхэнд 07-р сарын 16-нд театрийн өргөн дэлгэцэнд нээн хүргэхэд бэлэн болоод байна.Дөрвөлсөн боть романаас бүрдэх зохиолын 2-р хэсэг болох “New Moon” буюу “Шинэ сарны домог” кино бүтээл нь мөн Өргөө Синемад 2010 оны 01-р сард нээлтээ хийсэн бөгөөд гурав “Eclipse” болон дөрөвдүгээр “Breaking Down” ангиудыг Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтэд кино театрийн зориулалтаар түгээх албан ёсны эрхийг Өргөө кино театр эзэмшиж байна.
“ECLIPSE” киноны товч танилцуулга:
Бэлла өөртөө болон түүнтэй холбоотой бүхэнд аюул, занал хийлэл учраад байгааг олж мэднэ, түүний оршин суугаа хот болох Сийтел хотод учир битүүлэг цуврал хэргүүд ар араасаа гарч цус сорогчидын хорон санаатны тал өш хонзонгоо авахыг оролдоно.Энэ бүхний эцэст Бэлла өөрийн хайрт Эдвард болон багын найз Жакобын аль нэгийг сонгон амьдрах шийдвэрт тулгаран ирэх бөгөөд түүний хийх аливаа алхам нь цус сорогчид болон хүн чонын хооронд эцэс төгсгөлгүй үргэлжлэх цусан өшөөг бий болгоно гэдгийг мэдэж байв.










