The Other Guys [ Монгол Хэлээр ]
Баасан, 2010 Есдүгээр сар 03 14:23
удирдагч

Кино сонирхогч залуус та бvхэндээ BoxOffice-ын жагсаалтын 5-p байрaнд бичигдэж байгаа "The Other Guys" хэмээх action-comedy киног хvргэж байна. Америкийн зохиолч, найруулагч Adam McKay-гийн хамтран бичиж, найруулсан энэ кино 2010 оны 8-р сарын 6-ны єдєр албан ёсны нээлтээ хийсэн бєгєєд нээлтээ хийсэн эхний шєнєє л гэхэд 13 сая долларын ашиг олжээ. Кино шvvмжлэгчдийн зvгээс маш олон эерэг саналуудыг хvлээн авсан энэ киноны дvрд америкийн инээдмийн жvжигчин Will Ferrell, жvжигчин Mark Wahlberg нар тоглосон байна. Энэ кино нь найруулагч McKay болон жvжигчин Ferrell нарын хамтран ажилласан дєрєв дэх бvтээл юм.
Кинонд: Christopher Danson, P.K. Highsmith нар бол Нью-Йоркын хамгийн шилдэг, хамгийн алдартай мєрдєгчид. Харин тэр хоёр шиг болохыг хvссэн єєр хоёр мєрдєгчид хєшигний ард байсан нь Allen Gamble, Terry Hoitz нар. Хоорондоо таарамж муутай тэр хоёр мєрдєгч єєрсдийн мєрєєдєл болсон хотын шилдэг цагдаагийн ажилтан болох гэсэн хvсэлдээ ойртохын тулд олдсон боломжийг алдалгvй барьж авахыг хичээх боловч тэдний хувьд шилдэг ажилтан болохын тулд тэгнэ, ингэнэ гэсэн ямар нэг тєлєвлєгєє огтхон ч байхгvй байлаа
SALT [ Монгол Хэлээр ]
Баасан, 2010 Есдүгээр сар 03 14:12
удирдагч

Киноны vйл явдлаас: Salt кино нь жинхэнэ утгаараа цєєхєн хэдэн адал явдалт кинонуудын нэг бєгєєд Анх Evelyn Salt-н дvрд эрэгтэй хvн тоглуулах хэрэгтэй хэмээн vзэж Tom Cruise-г тоглуулахаар яригдаж байсан боловч Evelyn Salt дvр нь Биелэгдэшгvй даалгавар киноны Edan Hunt-н дvртэй хэт тєстэй учир Tom Cruise татгалзжээ. Ингээд Angelina Jolie-г энэ дvрд нь тоглуулахаар болсон байна. Энэхvv кинонд алдарт жvжигчин Angelina Jolie Оросын тагнуулч Evelyn Salt-н дvрд тоглодог бєгєєд Salt нь Америкийн тагнуулын ерєнхий газарт ажиллан Оросын дээд удирдлагаас єгсєн даалгаврыг гvйцэтгэх зорилготой тагнуулч эмэгтэй юм. Гэтэл тvvнийг Оросын тагнуулч гэдгийг мэдэх vед тэрээр бvх чадвараа дайчлан зугтааж, єєрийгєє бvх талаар сорьж, эмэгтэй хvний хийж чадамгvй, итгэмээргvй их ур чадварыг єєрєєсєє гарган Америкийн ерєнхийлєгчийг устгах даалгаврыг биелvvлэхээр зорино. Ийнхvv киноны vйл явдал vргэлжилнэ. 90 минутын туршид vргэлжлэх энэхvv киноноос Angelina Jolie-н хэрхэн гайхалтай дvрээ бvтээж чадсаныг харах болно.
Splice [ Монгол Хэлээр ]
Пүрэв, 2010 Наймдугаар сар 26 09:21
удирдагч

Шинжлэх ухааны сэдэвтэй, аймшгийн кино сонирхдог залуус та бvхэнд "Splice" нэртэй нэгэн киног толилуулж байна. Аймшгийн болон уран зєгнєлт кинонуудын олон улсын кино фестиваль гэгддэг Испаний Sitges Film Festival дээр анх удаа дэлгэцнээ гарсан энэ кино нь 2010 оны 6-р сарын 4-ний єдєр АНУ, Канад улсуудад албан ёсны нээлтээ хийсэн билээ. Киноны гол дvрд The Pianist кинонд бvтээсэн Roman Polanski-гийн дvрээрээ алдартай мєн шилдэг жvжигчин гэсэн номинациар хамгийн залуу насандаа Академийн жvжигчин гэсэн шагналын эзэн болсноороо нэрд гарсан америкийн жvжигчин Adrien Brody, канадын жvжигчин Sarah Polley, Delphine Chanеac, David Hewlett нарын жvжигчид тоглосон байна. Хэрвээ та киног татаж авахаасаа ємнє бичлэг болон дууны чанарыг нь шалгаж vзэхийг хvсвэл мэдээний дэлгэрэнгvйд байрлах "Sample" линкээр орж богино хэмжээний хэсгийг нь татаж авч vзээрэй.
Кинонд: Elsa болон Clive нар бол залуухан сахилгагvй эрдэмтэд, Тэд хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зєрчсєн аюултай туршилтыг хийсэн нь хvн болон амьтны генийг нийлvvлж, шинэ организм бий болгох явдал байжээ. Тэдний бvтээсэн "Dren" нэртэй бодгаль хэлбэр галбиргvй нялх эмэгтэй хvvхэд байснаа маш хурдан хугацаанд гайхалтай vзэсгэлэнтэй боловч аюултай, далавчтай, хvний оюун ухаантай амьд бие хvн болон хувирна.
The Last Airbender[ Монгол Хэлээр ]
Даваа, 2010 Наймдугаар сар 23 17:59
удирдагч

Энэтхэг-америк кино зохиолч M. Night Shyamalan-ы найруулсан уран зєгнєлт, адал явдалт кино 2010 оны 7-р сарын 1-ний єдєр "The Last Airbender" нэртэйгээр Умард Америкийн кино театруудад нээлтээ хийжээ. Paramount Pictures-ын бvтээл дээрх кино нь 150 сая долларын хєрєнгєєр бvтсэн бєгєєд одоогоор ашиг орлогынхоо хэмжээгээр BoxOffice-ын жагсаалтын гуравт бичигдэж байгаа юм. Америкийн телевизийн Avatar: The Last Airbender хэмээх цуврал хvvхэлдэйн киноны эхний хэсгээс сэдэвлэн бvтээгдсэн энэ киноны гол баатар Aang-ын дvрийг америкийн жvжигчин Noah Ringer бvтээсэн байна.
Кинонд: Дэлхий ертєнц Газар, Тэнгэр, Гал, Ус гэсэн дєрвєн хаант улсад хуваагдаад байлаа. Гэтэл Гал vндэстнvvд бусад улсынхаа эсрэг зэрлэг балмад дайн єдєєх болно. Харгис хэрцгий энэ дайны сvvдрийг арилгах талаар ямар нэг итгэл найдвар огтхон ч vгvйгээр бvхэл бvтэн зуун жил єнгєрнє. Идэр залуу, эрэлхэг зоригт Aang єєрийгєє газар дээрх цорын ганц бурхны элч буюу Avatar гэдгийг олж мэдэх ба єєрт нь дэлхий дээрх дєрвєн vндэстнийг нэгтгэн удирдах их хvч нуугдаж байгааг илрvvлнэ. Aang дайны хєлд туйлдсан дэлхий ертєнцєє тэнцвэрт байдалд нь дахин оруулж, сэргээхээр Katara, Waterbender болон тvvний ах Sokka нартай хамтрах болно.
Discable Me [ Монгол Хэлээр ]
Даваа, 2010 Наймдугаар сар 23 17:56
удирдагч

Дэлхийн хулгайч нар юу хулгайлсанаараа шилдэгээ тодруулдаг болсон цаг үе. Тэгвэл нэгэн шилдэг хулгайч жагсаалтын хоёрт орсоноор нэгт орохын тулд сарыг хулгайлах төлөвлөгөө гаргана.Тун удахгүй манай сайт цоо шинээр шинэчлэгдэж шинэ админууд шинэ мэдээ мэдээлэлээр та бүхэнд хүрэх болно тэр хүртэл монголын шилдэг сор болсон хэдэн сайтуудын кино болон мэдээ мэдээллийг хүргэж байхаар болоод байна. Манай шинэчлэл энэ долоо хоногтоо багтах болно. Та бүхэнийг хүндэтгэсэн хуучин админ ЦОМКО. Баярлалаа. Киногоо тухтай сууж таалан соёрх!!!Тун удахгүй манай сайт цоо шинээр шинэчлэгдэж шинэ админууд шинэ мэдээ мэдээлэлээр та бүхэнд хүрэх болно тэр хүртэл монголын шилдэг сор болсон хэдэн сайтуудын кино болон мэдээ мэдээллийг хүргэж байхаар болоод байна. Манай шинэчлэл энэ долоо хоногтоо багтах болно. Та бүхэнийг хүндэтгэсэн хуучин админ ЦОМКО. Баярлалаа. Киногоо тухтай сууж таалан соёрх!!!
Give'em Hell Malone [ Монгол Хэлээр ]
Лхагва, 2010 Наймдугаар сар 11 13:57
удирдагч

Тун удахгүй манай сайт цоо шинээр шинэчлэгдэж шинэ админууд шинэ мэдээ мэдээлэлээр та бүхэнд хүрэх болно тэр хүртэл монголын шилдэг сор болсон хэдэн сайтуудын кино болон мэдээ мэдээллийг хүргэж байхаар болоод байна. Манай шинэчлэл энэ долоо хоногтоо багтах болно. Та бүхэнийг хүндэтгэсэн хуучин админ ЦОМКО. Баярлалаа. Киногоо тухтай сууж таалан соёрх!!!Тун удахгүй манай сайт цоо шинээр шинэчлэгдэж шинэ админууд шинэ мэдээ мэдээлэлээр та бүхэнд хүрэх болно тэр хүртэл монголын шилдэг сор болсон хэдэн сайтуудын кино болон мэдээ мэдээллийг хүргэж байхаар болоод байна. Манай шинэчлэл энэ долоо хоногтоо багтах болно. Та бүхэнийг хүндэтгэсэн хуучин админ ЦОМКО. Баярлалаа. Киногоо тухтай сууж таалан соёрх!!!
Сүүлд шинэчилэгдсэн ( Лхагва, 2010 Наймдугаар сар 11 14:29 )
Ваанга зөнчийн тухай баримтат кино [ Монгол хэлээр ]
Даваа, 2010 Наймдугаар сар 09 10:11
удирдагч

Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26-нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж. "Вангалея" гэдэг нь болгараар "сайн мэдээ хүргэгч" гэсэн утгатай. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаясан гэсэн түүхийг бүгд мэддэг. Энэ явдлын дараа тэр сохорч нас барсан хүмүүсийг харж, ирээдүйн тухай ярих болсон юм.
HEARTLESS [ Монгол Хэлээр ]
Даваа, 2010 Наймдугаар сар 09 10:36
удирдагч

Тун удахгүй манай сайт цоо шинээр шинэчлэгдэж шинэ админууд шинэ мэдээ мэдээлэлээр та бүхэнд хүрэх болно тэр хүртэл монголын шилдэг сор болсон хэдэн сайтуудын кино болон мэдээ мэдээллийг хүргэж байхаар болоод байна. Манай шинэчлэл энэ долоо хоногтоо багтах болно. Та бүхэнийг хүндэтгэсэн хуучин админ ЦОМКО. Баярлалаа. Киногоо тухтай сууж таалан соёрх!!!Тун удахгүй манай сайт цоо шинээр шинэчлэгдэж шинэ админууд шинэ мэдээ мэдээлэлээр та бүхэнд хүрэх болно тэр хүртэл монголын шилдэг сор болсон хэдэн сайтуудын кино болон мэдээ мэдээллийг хүргэж байхаар болоод байна. Манай шинэчлэл энэ долоо хоногтоо багтах болно. Та бүхэнийг хүндэтгэсэн хуучин админ ЦОМКО. Баярлалаа. Киногоо тухтай сууж таалан соёрх!!!
Үнэн үү цуврал [ 1 - 5 ]
Бямба, 2010 Наймдугаар сар 07 13:13
удирдагч

Сайт-ын бүх мэдээ мэдээллийг устгасан байгааг та бүхэн анзаарсан байхаа. Өмнө нь тавьж байсан Үнэн үү нэвтрүүлэгийн бүх цувралыг нэг доор болгон хүргэж байна. Үзээгүй нэг нь үзээрэй. Уг цувралуудад дуучидаас : Соко , Ану , Жавхлан гэх мэт монголын сор болсон дуучид орсон байгаа. Мөн жүжигчидээс гэвэл ер нь тэгээд л гоё гоё жүжигчид орсон байна лээ. хэхэ хэн хэн орсонг нь мартчихжээ. За тэгээд манай сайтыг дэмждэг үздэг бол та бүхэн хажууд гарч байгаа реклам зарууд дээр өдөрт 3 л дарж биднийгээ дэмжээрэй.
Сүүлд шинэчилэгдсэн ( Бямба, 2010 Наймдугаар сар 07 13:21 )
Kick-Ass [ Монгол Хэлээр ]
Бямба, 2010 Наймдугаар сар 07 12:34
удирдагч

Магадгvй энэ оны хамгийн супер инээдмийн кино байж болох Kick Ass-г танилцуулж байнаа. Dave Lizewski бол жирийн нэгэн єсвєр насны хvvхэд. Тэрээр яагаад инээдмийн номонд гардаг шиг супер баатар бодит амьдрал дээр байдаггvй талаар дандаа гайхаж явдаг нэгэн. Хэдийгээр тvvнд агуу хvч чадал эсвэл ямар нэгэн зодооны бие хамгаалах ур чадвар байхгvй ч гэсэн тэрээр єєрийгєє жинхэнэ амьдрал дээрх супер баатар болгохоор сэтгэл шулуудсан юм.
Гэвч тvvнд Batman шиг гайхалтай зэвсэг хэрэгсэл, хамгаалалттай машин байхгvй, тэр Хvн аалз шиг нисэж чадахгvй, Superman шиг уулыг єргєх боломжгvй, тvvнд супер юу ч байхгvй. Гэхдээ л тэр єгзєг єшиглєж чадна. Харамсалтай нь тvvний тэр анхны хэргээсээ эхлээд л бvтэлгvйтэж тvvнд цохилт, шархадсан байдал, мєн машинд мєргvvлсэн vйлдлvvд нь тvvнийг эмнэлэгт хэд хоног байлгах шалтгаан болсон юм.
Тэрээр эмнэлэгт байхдаа бусдад єєрийгєє хувцасгvй шалдан ирсэн хэмээн итгvvлж чадсанаар дараа дараагийн инээдтэй хєгжилтэй vйл явдлууд єрнєх юм. Удаан хугацааны турш тvvний мартагдах шахсан тvvний хайр сэтгэлийн асуудал нь тvvнийг сургуулийнхаа хєєрхєн охин болох Katie-тай холбосон. Katie-ийн сэтгэлийг ч бас нууцхан сонирхолтойгоор татсан. Гэхдээ Katie тvvнийг ижил хvйстэн гэж боддог байсан бєгєєд тvvнээс юугаа ч нуулгvй яг л 2 эмэгтэй хvмvvс шиг найз нєхдийн дотно харилцаатай байлаа. Киноны vйл явцад тvvний бодол буруу байсан гэдгийг нь мэдэх олон олон сонирхолтой vйл явдлуудаар кино маань vргэлжилнэ. Киноны дунд хэсэгт Hit-girl /Chloë Grace Moretz / мєн тvvний аав Big Daddy/ Nicolas Cage / тааралдан тvvнийг аварч танилцсанаар тэд дайсны эсрэг ширvvн тулаан єрнvvлнэ. Kick Ass амьд vлдэж, супер баатруудын эгнээнд багтаж чадах болов уу?
|
|