The Other Guys [ Монгол Хэлээр ]
Баасан, 2010 Есдүгээр сар 03 14:23
удирдагч

Кино сонирхогч залуус та бvхэндээ BoxOffice-ын жагсаалтын 5-p байрaнд бичигдэж байгаа "The Other Guys" хэмээх action-comedy киног хvргэж байна. Америкийн зохиолч, найруулагч Adam McKay-гийн хамтран бичиж, найруулсан энэ кино 2010 оны 8-р сарын 6-ны єдєр албан ёсны нээлтээ хийсэн бєгєєд нээлтээ хийсэн эхний шєнєє л гэхэд 13 сая долларын ашиг олжээ. Кино шvvмжлэгчдийн зvгээс маш олон эерэг саналуудыг хvлээн авсан энэ киноны дvрд америкийн инээдмийн жvжигчин Will Ferrell, жvжигчин Mark Wahlberg нар тоглосон байна. Энэ кино нь найруулагч McKay болон жvжигчин Ferrell нарын хамтран ажилласан дєрєв дэх бvтээл юм.
Кинонд: Christopher Danson, P.K. Highsmith нар бол Нью-Йоркын хамгийн шилдэг, хамгийн алдартай мєрдєгчид. Харин тэр хоёр шиг болохыг хvссэн єєр хоёр мєрдєгчид хєшигний ард байсан нь Allen Gamble, Terry Hoitz нар. Хоорондоо таарамж муутай тэр хоёр мєрдєгч єєрсдийн мєрєєдєл болсон хотын шилдэг цагдаагийн ажилтан болох гэсэн хvсэлдээ ойртохын тулд олдсон боломжийг алдалгvй барьж авахыг хичээх боловч тэдний хувьд шилдэг ажилтан болохын тулд тэгнэ, ингэнэ гэсэн ямар нэг тєлєвлєгєє огтхон ч байхгvй байлаа
|
Kick-Ass [ Монгол Хэлээр ]
Бямба, 2010 Наймдугаар сар 07 12:34
удирдагч

Магадгvй энэ оны хамгийн супер инээдмийн кино байж болох Kick Ass-г танилцуулж байнаа. Dave Lizewski бол жирийн нэгэн єсвєр насны хvvхэд. Тэрээр яагаад инээдмийн номонд гардаг шиг супер баатар бодит амьдрал дээр байдаггvй талаар дандаа гайхаж явдаг нэгэн. Хэдийгээр тvvнд агуу хvч чадал эсвэл ямар нэгэн зодооны бие хамгаалах ур чадвар байхгvй ч гэсэн тэрээр єєрийгєє жинхэнэ амьдрал дээрх супер баатар болгохоор сэтгэл шулуудсан юм.
Гэвч тvvнд Batman шиг гайхалтай зэвсэг хэрэгсэл, хамгаалалттай машин байхгvй, тэр Хvн аалз шиг нисэж чадахгvй, Superman шиг уулыг єргєх боломжгvй, тvvнд супер юу ч байхгvй. Гэхдээ л тэр єгзєг єшиглєж чадна. Харамсалтай нь тvvний тэр анхны хэргээсээ эхлээд л бvтэлгvйтэж тvvнд цохилт, шархадсан байдал, мєн машинд мєргvvлсэн vйлдлvvд нь тvvнийг эмнэлэгт хэд хоног байлгах шалтгаан болсон юм.
Тэрээр эмнэлэгт байхдаа бусдад єєрийгєє хувцасгvй шалдан ирсэн хэмээн итгvvлж чадсанаар дараа дараагийн инээдтэй хєгжилтэй vйл явдлууд єрнєх юм. Удаан хугацааны турш тvvний мартагдах шахсан тvvний хайр сэтгэлийн асуудал нь тvvнийг сургуулийнхаа хєєрхєн охин болох Katie-тай холбосон. Katie-ийн сэтгэлийг ч бас нууцхан сонирхолтойгоор татсан. Гэхдээ Katie тvvнийг ижил хvйстэн гэж боддог байсан бєгєєд тvvнээс юугаа ч нуулгvй яг л 2 эмэгтэй хvмvvс шиг найз нєхдийн дотно харилцаатай байлаа. Киноны vйл явцад тvvний бодол буруу байсан гэдгийг нь мэдэх олон олон сонирхолтой vйл явдлуудаар кино маань vргэлжилнэ. Киноны дунд хэсэгт Hit-girl /Chloë Grace Moretz / мєн тvvний аав Big Daddy/ Nicolas Cage / тааралдан тvvнийг аварч танилцсанаар тэд дайсны эсрэг ширvvн тулаан єрнvvлнэ. Kick Ass амьд vлдэж, супер баатруудын эгнээнд багтаж чадах болов уу?
Grown Ups [ DVDrip ][ Монгол Хэлээр ]
Мягмар, 2010 Наймдугаар сар 03 15:54
удирдагч
Кино 1978 онд эхэлнэ. Сагсан бөмбөгийн нэг багт тоглодог байсан найзууд аварга авсан мөчөөсөө хойш уулзалдаагүй. Үүнээс 30 жилийн дараа тэдний дасгалжуулагч нас барах ба оршуулгын үеэр тэд ахин бөөнөөрөө уулзалдана. Тэд өөр өөрсдийн гэр бүл, үр хүүхэдтэй болцгоожээ. Нэг нь хагартлаа баяжиж, нөгөө нь гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж, нөгөөгийнх нь хүүхэд одоо болтол хөхнөөсөө гараагүй, бас нэг найз нь тэдний ээж шиг нь овортой царайтай эхнэртэй гэх зэрэг хөгжилтэй үйл зүйлс их болно. Ингээд удаан уулзалдаагүй нөхөд гэр бүлийн зугаалга хийхээр шийддэг. Мэдээж тэдэнд ямар хөгжилтэй зүйлс тохиолдох бол гэхээс тэсэн ядаж байна. Хамтдаа үзэцгээе.
|
Panda Express [ Монгол Хэлээр ]
Даваа, 2010 Наймдугаар сар 02 05:44
удирдагч
Цаг хугацааны машин [ Монгол хэлээр ]
Баасан, 2010 Долдугаар сар 30 10:30
удирдагч

Кинонд: Насанд хvрэгчдийн амьдралаас уйдаж залхсан дєрвєн найз залуучууд 80-аад оны vеийн ид мандаж байх vеvддээ эргэн очихыг маш ихээр хvснэ. Тэд єнгєрсєн цаг хугацаан дахь єєр єєрсдийн амьдралдаа эргэн очих хvсэлдээ хєтлєгдєн цаг хугацааг удирдан жолоодох нэгэн онцгой машиныг олж, тэрхvv машинаараа єнгєрсєн vе рvvгээ аялцгаах болно. Нэгэнтээ туулан єнгєрvvлсэн амьдралдаа дахин очих нь тэдэнд ямар сэтгэгдэл, ямар адал явдлыг авчрахыг киногоо татаж аваад vзээрэй.
|
|
|
|
|
|